Sunday, July 29, 2012

Midnight Dance

Шунана, дурлана, тэмүүлэн тэмдчинэ
Эрнэ, хайна, эрэлхийлэн бэдчинэ
Улаа бутарсан амтат уруул
Улангран асах хүсэл тачаал
Тайз эргэн дурлал асна
Талбай эзэгнэн тачаал бэдрэнэ
Халуун цус огшин оргилно
Хүдэр биенд татагдан ойртно
Бүтэн сартай шөнийн эрээ цээргүй 
Бүхэл биеийг шатаах шөнө дундын бүжиг 
Бүдчин бэдрэх халуун цус оргилно 
Бүхэл шөнөжин … бүжгийн тайз эргэнэ

No comments:

Post a Comment