Болзоонд яарсан сэтгэл минь найргын хөгтэй
Урдах замаа үл харах усан бороонд
Учрал хөглөсөн залуу чам руу алхаж явна
бүсгүй би
Зүсрэх бороо шүхэр даган аажуухан урсаж
Зүүдний учрал шүлэг тэрлэн чимээгүй даллаж
Зөрж өнгөрөх замын гэрлүүд мишээл тодруулсан
Зөрлөг замын учрал чам руу догдлон тэмүүлнэ
бүсгүй би

No comments:
Post a Comment