Sunday, July 29, 2012
Нар жаргахад хамгаас дуртай
Завгүй өдөр өнгөрч нар уулын цаагуур алгуурхан шингэнэ. Тэнгэрийн хаяа улайран гал асах мэт дүрэлзхэд бүхий л зүйлийг умартаад зүгээр л ширтэнэ………Зуны халуун өдрүүдыг нар шингэн тэнгэрийн хаяа дүрэлзэн асахыг харах гэж л хүлээдэг мэт. Уйтгартай гэхээсээ илүү энэ их завгүй өдөр юу хийснээ, маргааш дахиад юу хийж болохыг бодно. Яг л энэ нар шиг бидний амьдрал эхэлсэн цэгтээ эргээд л дуусах байх даа. Тэр үед өнгөрсөн цаг хугацаанд хэн байсан нь л хамгийн чухал. Ингэж бодох тусам түнэр харанхуй нөмөрхөөс өмнө ихийг илүү ихийг хийх урам зоригоор дүүрэн цэнэглэгдэнэ. Өдөр хоног бүрийг завгүй бас дахин завгүй өнгрөөхдөө юуны төлөө амьдарч буйгаа, энэ дэлхийд төрсөний гол зорилго нь юу болохыг, өнгөрсөн хугацаанд юуг хийж өнгөрүүлснээ болох хэдхэн минутын зав гаргах хамгийн сайхан мөч…. Жил бүрийн л зун эмээ өвөөгөө, дүүгээ хараад зуныг чимээгүйхэн, нартай хамтдаа өнгөрөөлөг байж. Гэвч энэ зун нар мандахыг ч жаргахыг ч алийг нь ч харж чадсангүй. Яагаад ч юм хотын их үймээн дунд наран юу ч хэлэгүйгээр чимээгүйхэн мандаж , чимээгүйхэн жаргаж хэнд ч мэдэгдэлгүй амьдардаг бололтой. Арга ч үгүй биз.. Нар жаргах юун ч сайхан байхав дээ. Амьд явах өдөр хоног бүр нэг өдөрөөр багсаж байхад. Гэхдээ л би нар жаргахыг харах хамгаас дуртай надад амьд гэлгийг минь мэдрүүлж урам зориг өгдөг болохоор
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment