Би даль жигүүрээ дэлгэн ниснэ
Бараан үүлс, бүрхэг тэнгэр надад үл анзаарагдна
Бие сэтгэл минь газраас хөөрөн дээшээ тэмүүлнэ
Бүхий л зүрхээрээ өд шиг хөнгөн, агаарт дүүлнэ
Чиний хайр надад жигүүр ургуулсан, би дуралсан
Чамгүйгээр хоног өдрүүд өнгөрхөө болисон, цаг хугацаа зогссон
Чамтай байхад бороон дуслууд хацар үнсэнэ
Чамайг явхад зүсэр бороо нулимас шиг асгарна
Нүд рүү минь зөөлөн ширт би чинийх чамдаа амлая
Нүгэлгүй энэ харцанд минь чамдаа худлаа хэлэх зориг байхгүй
Найз нөхдөөсөө ч чамайг харамлана чи минийх
Надаас холдох тэр л мөч амлалтыг минь дуусгавар болгоно
No comments:
Post a Comment