Sunday, July 29, 2012

Аниргүй шөнийн зураглал

Анир чимээгүйг цочоон навчис салхинд сэрчигнэнэ
Аглаг талд тод саран гэрэл нэмэн гялбана
Аз жаргалтай инээмсэглэлээр шөнийн анигүй мишээхэд 
Аянчин бүсгүйн зүрхэнд хайрт бүсгүй нь инээмсэглэнэ 
Омоглон салхи догширч эзэнгүй шөнө уухилхад 
Орчлон ертөнц чимээ чагнан анир чимээгүйд уужирна 
Огоорч бүхнийг умартах аянчинд онгон саран үлгэр хүүрнэж 
Одод гялбаж хайрт бүсгүйд хайрын үгсийг шивнэнэ
Шөнийн бодрол шүлэг туучин үгс зүрхнээс урсхад
Сэтгэлийн гуниг үзэг тэрлэж үүлс хөлөглөн нүүнэ 
Сэрүүн салхи, сэлбэлзэх сэтгэлээс өөр нэгээхэн нь үгүй анир үгүй шөнийн зураглал
Саруул талд салхи хөлөглөн эзэнгүй нүүж эрхгүй хөвнө 
Үлгэр домгын ертөнц үзэсгэлэнтэй агаад хүрхүйеэ бэрх гэрэлтэж 
Үзэсгэлэнт саран тунгалагхан агаад ихэмсэгээр гийхэд 
Үзэгдээд өнгөрөх ертөнцийн түмэн өдөр дурсамж болон 
Үүлгүй тэнгэрт замхран одно чимээ аниргүй

No comments:

Post a Comment