Sunday, July 29, 2012

Урам хугарч урагш гишгэх тэнхээгүй болсон үед 
Урсан одох цаг хугацаа үнэ цэнээ алдаж эхлэдэг 
Урдаа тавьсан зорилгоо умартах хором бүрт 
Уудам хорвоо давчуу санагдаж амьсгал давхцдаг
Чимээ аниргүй сэтгэл эзэмдэн ганцаардал бүрхэх үед
Чихэнд чимэгтэй үгс эрэн хорвоог бэдэрдэг 
Орь ганцаар орчлонг туулахгүйг мэдрэх үед 
Омоглон зан хатсан навч мэт газар хөглөрнө 
Огт ор үгүй хорвоод би юуны төлөө 
Оршин тогтнож буйгаа үл мэднэ 
Одод зүүрмэглэх гэгээн анирт 
Огшиж би тэмүүлж амьдарна

No comments:

Post a Comment