Sunday, July 29, 2012

Хүнийх биш

Харцаа буруулан нүдээ дальдчивч
Хүнийх болоогүйг чинь би мэднээ залуу минь 
Хажуугаар минь чи танихгүй зөрөвч
Хайр чинь хөрөөгүйг би мэднээ нархан минь
Зүрх чинь цээжиндээ үл багтан тэмдчиж
Зүүд чинь миний л дүрийг санан бэдэрч
Зураглаж өнгөрсөн хайрыг чи минь дурсаж
Зуурдхан над руу тэмүүлдгийг чинь би мэднэ
Үнэр чинь өглөө сэрсэн ороо орхиогүй
Үнсэлт чинь үдлэж хоцорсон уруулаас арилаагүй
Үлдээгээд гарсан дурсамж чинь өрөөний мухарт суун  
Үдлэж буцсан чамайг л хүлээнэ зүрхэнд минь
Өнчин нулимсанд нэвт норсон дэр минь
Өөрийн чинь төрхөнд гүн дурласан сэтгэл минь
Өөр хэн нэгнийг багтаах өчүүхэн зай ч үлдээлгүй
Өдлөөд ниссэн чамд гомдон цөхрөвч
Өглөөний нар алгуурхан мандан хорвоог гийгүүлчихээд
 Өөдгүй түнэр харанхуйд орхин эргээд буцдаг шиг
Өөртөө намайг уусган нэгтгэчихээд орхин одох
Өөрийг чинь би иртэл хүлээнээ зүрхэндээ

No comments:

Post a Comment