“Тоглоомоо булаацалдаж байгаа хүүхэд шиг зан гаргаад яахав дээ. Та нар чинь зөндөө том болсон эрчүүд шүү дээ”. Намайг ингэж хэлвэл захаас нь эхлээд элэглэж шоолох нэгэн мундахгүй дээ. Гэтэл эр бие нь уул шиг сунайсан, эрэмгий ухаан нь далай шиг мэлтэлзсэн эрчүүд минь дээ үс урттай надаасаа л муу сэтгэв гэж дээ. Нэг идүүрээс хоол хороож нэг талханы 2 захаас нь мэрж байж хоорондоо хэн нь олж ирсэн, хэн нь ахиу идэх ёстой гэж маргах хооронд өлөн нүдээ эргэлдүүлсэн шүдээ хурцалсан бусад нь харх шиг дуугуйхан мөлхөж ирээд идүүрээс нь хороогоод байгааг үл анзаарна. Уг нь өөрийн хоолоо цааш нь тавиад хамтдаа нийлээд бусдын хоолыг булаавал овоохон хувьтай үлдэх л харагдах юм. Монгол хүн л болсон хойно тамын тогоо шиг амьдралд нь илүү хайртай байдаг юм байлгүй дээ.
Ингэж бодоод л хэвтэж байхдаа бодлоо. Би гэдэг хүн хоёр уулын бар тэмцэлдэхийг холоос хараад л толгой сэгсэрэх хөгшин мод шиг л байх юм. Ээ та нар минь хүүхэд биш дээ яах гэж нэгнээ гэж бодогдхий. Гэвч бүгд л адилхан юм даа. Хүний юм шимтэй санагдаад дэргэдээ байгаа нэгэнтэйгээ л өрсөлдөж, дэргэдээ байгаа нэгэндээ л ихэрхэнэ. Сонгуулийн их шуурганаар Их Монгол улс яагаад ингэж явааг батлах шиг л боллоо. Баасны яла шиг л бөгс өндийх төдийд нэг нэгэн рүүгээ өт цацаж, мууг нь үзэж гүндүүгүй монгол эр хов хөөж хэрүүл эрнэ. Гэтэл хорвоо ертөнц уужим хийх ажил их л байлтай. Монгол хүний тал шиг нь уужим сэтгэлд хажуу нөхрөө багтаагаад хамтдаа нийлээд хүчийг үзэх сэтгэл байдаг л байлтай. Чиний бөгс унвал миний бөгс багтана гэхийн оронд том зургаар хараад бодвол уг нь.. Дагуулж яваа нь нүдээ нээж суудлаа олоод дагаж яваа нь сонороо тэлж алхаагаа тааруулах юмсандаа
No comments:
Post a Comment