Sunday, July 29, 2012

Инээмсэглэл

Хацар нь хонхойдог хөөрхөн инээмсэглэл
Хайр цацарсан эгдүүтэй инээмсэглэл
Яагаад ч юм дулаахан санагдах юм
Ялгуун биш, танхил биш, ялдам биш
Яагаад ч юм хөөрхөн санагдах юм
Ямархан зүрхийг уяраах гэж
Яруу найраг шиг хөгтэй инээх юм бэ
Ямархан зүрхэнд дэлбээлэх гэж
Ягаахан уруул чинь гэрэл цацраана вэ?

No comments:

Post a Comment