Над руу ширтээч гэж чамаас хүсэхгүйээ
Нялуун дулаан харцанд чинь идүүлэн төөнөж
Нууцлаг дурлалын баланд согтон сохорч
Нялх сэтгэлээ бэдрэн хөглөсөн танхил бүсгүй
Намайг тэврээч гэж би чамаас гуйхгүйээ
Нар мэт төөнөх хүдэр биенд чинь зүрхээ шатааж
Нүгэлт орчлонд гал мэт дүрэлзэн
Нүүр нүдгүй төөнүүлэн халаах цог мэт бүсгүй
Зүгээр л зөрөөд өнгөрөх хувьтай байсан
Зөрүүд залууд сэтгэл алдарсан ч
Зүүд мөрөөдөл шиг хоног өдрүүдийг
Зураглан дурсах гэнэн бүсгүй би
No comments:
Post a Comment