Хайр гэдэг инээдтэй зүйл шүү. Би түүнд хайртай. Хайртай ч гэж дээ үнэндээ шалтгаан нь тэр намайг тоодоггүй л байна. Учир нь тэр ч бас өөрийг нь тоодоггүй хэн нэгнээр хайрлуулах гээд завгүй харайлгаж яваа. Би түүнийг гээд тэр намайг гэсэн бол гээд бодохнээ тийм зүйл болоогүй нь ч сайхан юм шиг. Хэрэв тэгсэн бол өнөөх л миний амьдралд өчнөөн гарч ирж үлгэр домог яриад явдаг хүмсүүд шиг болох байсан байх. Үнэндээ би гологдхоор царай муутай, эсвэл адайр ааштай нэгэн биш л санагдана. Юу нь болохгүй болоод гэж их л боддог байж. Харин тэр л өдөр шатгааныг нь ойлгож билээ. Тийм удаан хугацааны дараа тэгтлээ удаан хүлээж байж… Гэхдээ түүнээс салаад ажил руу явахдаа зам зуураа өөрөө өөрөөсөө яагаад аз жаргалгүй байгаагаа, юу дутаад байгааг нь бэдэрч хайсаар бодлогширсоор л байсан. Охин минь дээ чи энэ л өдрийг удаан хүлээсэн, чи зүгээр л инээгээд л эрхлээд л наалдах эрхтэй. Гэсэн ч тэр удаан хүлээлт дунд итгэл найдвар минь зул шиг бөхөж, цөл газар бороо орохгүй гэдэгт гүн итгэсэн байсан бололтой. Гагц өөрөө өөртөө бат итгүүлсэн би түүнд хайртай тэр надад хайргүй гэсэн бодол хурц үзүүртэй зүйлээр сийлээд хаясан мэт тод бүр маш тодоор харагдана. За ингээд нөгөө хүлээж ирсэн дурлал дууссан даа. Одоо үнэндээ түүнийг гэх сэтгэл надаас шавхаад ч гарахгүй. Магадгүй чи эртхэн намайг гэсэн бол миний хайр зул шиг бөхөөд нүдээ аниад өнгрүүлсэн олон сайхан залуу дундаас чамаас сайхантай нь учрах байсан болов уу….
Бүсгүй хүн гэдэг амьтан өөрийг нь инээлгэж буй хэн нэгнээс илүү уйлуулж буйд нь соронзон мэт татагддагаас хойш.
No comments:
Post a Comment