Санааширсан навчис моддоо орхин газарт хөглөрч
Саарал гудамж чимээ чагнан амьсгаа даран
Сэтгэлд өвлийг хэдийнэ дуудсан бүүдгэр шөнөөр
Сэрүүн зүүдэндээ чамайг хүлээн цонх ширтэнэ
Анир чимээгүйд өнчин саран цонх тогшиж
Амирлах сэтгэлд гунигт түүх хүүрнэн өгүүлж
Уйтай өвлийн жихүүн шөнө хань болж хоноход
Уйтгар хөглөх гунигт аялгуу эгшиг түрэн уянгална
Хөнгөн гуниг бодол тэрлэн шөнөжин ээрч
Хөг нь алдсан хуучин лимбэ мэт гашуунаар эгшиглэн
Хураа татсан тэнгэр дүлэгнэн нууцхан мэгшхэд
Хуурамч дурлал чимээгүй бодрол даллан ниснэ
No comments:
Post a Comment