Атганд үл багтам өтгөн үс
Амирлан ширтэх хархан нүд
Ааль тэрлэх хөнгөн инээмсэглэл
Амьсгаа даран чагнах зөөлөн үгс
Жигүүрлэн дэвэх даль мэт сормуус
Жүнзийн амттай зөөлөн уруул
Жимсний үнэртэй бие цогцос
Жаргал бэлэглэх хөг аялгуу
Тэвэрч энхрийлэх зөөлөн гар
Тэсгэл алдам энхрий цээж
Талимааран урсах зөөлөн харц
Танхил бүсгүй мөрөөдлийн зураглал

No comments:
Post a Comment