Энгүй тансагт уусан шингэнэ
Эрэмгий цээжинд эрхлэн нална
Эр биенд чинь шунан дурлана
Эмнэг догшинд умартан тэмүүлнэ
Эмзэг турьхан биеийг минь мэдэр үнсэн таал
Эмэгчин хурц хүсэлд минь уусан тайл
Эрхэс ичээх амтат үдшийг үдэж
Энгэрч чинь нялхарч нууцхан мэгшье
Цэцэгсийн үнэрт биенд минь мансууран умбаж
Жүнзийн амтат урууланд минь ховсдуулан согтож
Зуурдхан өнгөрөх жаргалд хорвоог умартан
Жаргааж надад хамаг бүхнээ зориул
Хүсэлд минь гал шиг шатаж
Харцанд минь галзууран өдөөгдөж
Хамаг бүхнээ надад зориулан уусч
Хорвоо ертөнцийг огоорон бүхнийг март

No comments:
Post a Comment