Sunday, July 29, 2012

Чи мэдэхгүй

Чамд өгсөн миний сэтгэл мэт цагаахан цаасанд дусах 
Чин сэтгэлийн нулимасны түүхийг даанч мэдэхгүй 
Чиглэж над руу хархад чинь харцандаа нуусан 
Өнчин ганц нулимасыг анзаараагүй 
Хүүхэмсэг залуугын хөлөөр гишэглэгдсэн 
Хөндүүр зүрхний шархыг минь чи мэдэхгүй 
Хөг нь алдсан аялгуу шиг шархирах 
Далд сэтгэлийн гунигыг минь чи мэдэхгүй 
Залуу минь чамд үл мэдэх зүйл ийм олон байхад 
Зөвтгөж өөрийгөө өрөвдөөд би яалтай 
Зөөлөн үгсээр илбэн харсан гэгээн харцны 
Зүрхний үгийг чи даанч мэдэхгүй 
Өдөр хоног харвах одод мэт гялалзан одход 
Өр сэтгэлийн шарх аньж бүдгэрэн мартагдхад 
Өнчин нулимасны түүх дуусч гэгээ тусхад 
Өглөөний нар шиг сэтгэл дотор дулаан цацарна

No comments:

Post a Comment