Sunday, July 29, 2012

Чи миний

Чи миний     Хүслээс асгарсан бороо
                      Хайраас бударсан цас 
Чи миний    Сэтгэлд соёолсон нахиа
                     Сэрүүн зүүдэлсэн зүүд 
Чи миний    Ухаарлаас унасан навч
                     Уйтгараас дэлбээлсэн цэцэг
Чи миний    Уруулын тамгатай уярал
                     Урсан одох дурсамж 
Чи миний    Бэхнээс дуслах яруу найраг
                     Биенээс минь салаалсан мөчир
Чи миний    Бодлоос минь оргилох булаг
                     Бусдаас хармалах хайр минь

No comments:

Post a Comment