Сонс түнэр харанхуйгаас гэрэл цацрахыг
Сонс түүхийн хуудаснаас амьд домог урсахыг
Сонс түүний сонорт аялгуу домог уярхыг
Сонс түүхий амьдралаас галын цуцал бадрахыг
Ганцаардал чи намайг бачууруулж байна
Ганц намайг тойроод хөнгөн гуниг хөвөөд
Гадсан хүлээсэн дунд хөдөлж боломгүй хүлэгдээд
Ганцаардал чи намайг бачууруулж байна
Гуниглал чи намайг галзууруулж байна
Гар хүлийг минь ороож хүсэл бодлыг минь хороож
Гэрэл хүссэн зүрхэнд минь оч үлдээлгүй
Гуниглал чи намайг галзууруулж байна
Бурхан гэгээн сонортоо амирлатал
Буг галзуу хүсэлдээ дарагдтал
Бачуурал гомдол ганцаадлаа үргээж
Бархирж би орилмоор байна
Худал хуурмаг хүсэл мөрөөдлийг минь хүлж
Хуурамч зан итгэл найдварыг минь бөхөөж
Хар бараан гэрэл гэгээг бөхөөхүйд
Хоолойгоо сөөтөл зөвхөн чамайг сонсог гээд
Хорвоо зөвхөн чамд л зориулан орилмоор байна

No comments:
Post a Comment