Бүсгүй таны биенээс салаалан нахиалсан
Бүлээхэн цэцэг шүү дээ нялх үр чинь
Бузар хатуу амьдралын нухчаанд
Буруушааж түүнийг бүү үлдээгээч
Алаг хорвоо алгаа тосон авсан
Амьд домог шүү дээ алаг үр чинь
Алдаа бүхнээ үүрүүлээд түүнийг
Алтан дэлхийд битгийн ганцаар нь үлдээгээч
Эмэгтэй таны дулаан биенд 9 сар
Эгшин байж ургасан эмзэгхэн нахиа
Эжий гэж дуудах эрхгүйгээр түүнийг
Энэ дэлхийд битгий орхиод яваач
Нүдэндээ нүгэлгүй зүрхэндээ зовлонгүй
Нэгэн биенээс салаалсан зүрхэн цэцэг
Нүцгэн биеийн жаргалын төлөөс
Нүгэлт шөнийн нүгэлгүй нөхөөс
Хосоор жаргах хувьгүй төрсөн өнчин хайрын
Хорвоод жаргах хувьгүй төрсөн өнчин тавилан
Хөхөө амлах жаргалгүй төрөөд
Хөлөө олох гэж ядаж яваа нялх амьтан
Танаас л дэлбээлсэн тэр турхан дэлбээ
Таны жаргалын төлөөсийг төлөх ёстойм гэж үү
Бүсгүй таны биенээс салаалсан
Бүлээн дэлбээг битгий зовоогооч
Бүлээн дэлбээг битгий зовоогооч

No comments:
Post a Comment