Хайртай бүсгүйгээ юугаар ч дутаалгүй амьдруулж буй минь миний түүнд өгсөн хайр юм.....
Хүүхэмсэг залуугын амнаас гарсан энэ үг надад ихийг бодогдууллаа. Та хайртай хүндээ юу өгсөн юм бэ.. Үнэтэй гутал, хувцас , ус магадгүй машин. Өөр...
Ийм л зүйлсээр сэтгэлийг нь хуурдаг бол мөнгөөр үнэлж үл болом тэр нарийн нандин мэдрэмж, итгэл, бас халамжыг хаанаас авах болж байнаа. Бас л нэг дутууг нь өгсөн хэн нэгнээс үү.
Дэрнээс минь өөр нулимсыг минь арчих хүнгүй олон шөнө тэр хүйтэн гэртээ хэвтэж хайр гэдэг 4 үсгэнд итгэж суухдаа тэр минь надад хайртайдаа гэснээс өөр сэтгэл амраах үггүй байсан саяхан санагдана.
Тийм дээ тэр нэгэн хүн намайг юугаар ч дутааж үзээгүй. Эр хүн гэгч хэн бэ гэдгийг байтугай өөрийгөө ч бүрэн таниагүй надад хайрын тухай түүхийг бичиж шаргал навч мэт цаг хугацаан хуудсыг эргүүлэхдээ чамайгаа юугаар ч дутаахгүйн тулд гэдэг бамбай ганц үгтэйгээр зүрхийг минь их л өвтгөсөн дөө.
Эр хүн гэгч юугаар ч дутаалгүй... Энэ үг өөрөө хичнээн өргөн, уудам цар хүрээтэй.
Бүсгүй хүний наад захын хэрэгцээ хайр, халамж, халуун дулаан үг, хэцүү үед түших мөр, айх үед тэврээд зогсох тэвэр, цөхрөх үед дэм болох урам.... гээд хязгааргүй олон мөнгөөр үл үнэлэх юугаар ч үл дутаах.....
Гэвч нэг зүйлийг золиослолгүй нөгөө зүйлийг олж авна гэгч хичнээн хэцүү. Учир нь амьдралыг хэмжин урсах элсэн цаг хязгаартай ажээ.
Ингээд бодохоор туниа муутай тэр бүсгүй хүн яах ёстойн болдоо. Шалиг залуугын хэлсэнчлэн гэртээ ганцаар юугаар ч үл дутсан хэрнээ ганцаардал гэгчээр дүүрэн шөнүүдийг элээн өөр бүсгүйн дутууг нөхөж буй эр нөхөрөө хүлээх....
Хайртай ханийхаа дэргэд хажуугаар өнгөрөх гунхах нэгэнд атаархаж хэвтэх....
Ингээд бодохнээ бүсгүй хүн өөрөө хүчирхэг байх ёстой аж. Шөнө уйлсан ч өглөө нь жавхаатай харцтай, эцэж ядарсан ч улаан уруулын будагтай, хүнээс дутахгүй өөрийн орлоготой...
Монгол эмэгтэй бүр хүчирхэг,, урам хүчирхэг байж сая улс улам хүчирхэгжих ажээ. Өөрийн биеээс салаалан ургаад эцэс сүүлд нь дэрхийн нисэх үр удам, үндэс гаралыхаа төлөө улам бүр хүчирхэг байх хэрэгтэй ажээ.
Хүчирхэг эмэгтэй юугаар ч үл дутдаг. .....
No comments:
Post a Comment