Wednesday, August 1, 2012

Хүүгийн хүсэл

Ээжээ таны тарьсан цэцэг сайхан ургасан шүү
Зэрлэг ургамал арчилгаа бага шаарддаг гээд
Зэлүүд талд намайг орхиод одсон юм уу
Зөрөг замд таарах байлгүй дээ гэж бодоод
Зөвхөн намайг хаяад явчихсан юм уу
Хүү нь уул давж ус гатлаж таныгаа санан зүүдэлсэн
Хүү нь ухаан нэхэж урам эрж таныгаа зүүдэлсэн
Хүү нь улам сайхан сарнай болон дэлбээлсэн
Хүү нь ухаант Монголыхоо иргэн болон мэндэлсэн
Надаас илүүг нартаас та хайсан юм уу
Намайг л гэж насаараа та хүсээгүй юм уу
Намхан биенд минь таныг энрэх хүчгүй гэж бодоо юу
Нарт хорвоод нүгэлгүй жаргана гэж санаа юу
                 /Миний ээж хамгийн сайхан хүн. Гэхдээ энэ хорвоод хатуу тавьлан туулж эжийгээсээ салсан хүүхдүүд хичнээн их байдаг бол гэж бодоод л тэд ингэж хэлэхийг хүссэн байхдаа гэж бодоод бичсэн. Хайртай ээж минь буруугаар ойлгох вий дээ /

No comments:

Post a Comment