Намар намрын буурал тоосонд
Найзалж явсан андууд минь одоо би та нарыгаа санаж байна
Бодох зүйлгүй жиргэж явсан
Болжморхон гэнэн насаа санаж байна
Бие биес рүүгээ тэмүүлэн нахиалсан
Бэлчэр хонгор та нарыгаа үгүйлж байна
Тийм дээ мөнхөд та нар надтай хамтдаа
Туулахгүй энэ хорвоог би мэднэ гэхдээ
Тамир тасран ганцаардан суух үедээ
Тунирхаж уйлмаар байна нулимсыг минь битгий хориорой
Хүн хүнээрээ л дутдаг хорвоо юм болохоор
Хүүхэд насаа дурсаад байна та нарыгаа санаад
Хүнтэй сууж айлын гэргий болцгоосон ч гэсэн
Хөөрөн инээлдэж биесдээ эрхэлмээр байна
Та нар минь ч гэсэн бие биесээ дурсаад
Хаа нэгтэй гунихарч л суугаа
Хайлган гэнэн цовоо үерхэлээ
Хадгалж үлдэх хүсэл тээж л суугаа
Энгэр цээжиндээ сүүн домогтой
Эжий болцгоосоон та нар минь
Итгэл сэтгэлдээ хайраар жигүүр дэвсэн
Эхнэр болцгоосоон та нар минь
Их үйлсийг бүтээх гээд завгүй л байна уу
Эргээд дурсах дурсамж бүтээхээр амьсгаагүй л явна уу андууд минь
Ийм ч байгаагүй дээ бид
Инээд биднийг чимдэг байсан
Итгэл биднийг холбодог байсан
Хамдтаа инээж хамтдаа дуулдаг
Хайртай найзуудаа санаад байх юм
Хүн хүнээрээ л дутдаг хорвоод
Хаяа тэднийгээ дурсаад байх юм
Хүүхэд гэнэн нас шигээ дандаа хамтдаа байхгүй ч гэлээ
Хаяа ч гэлээ биесээ дурсах сэтгэл биднийг холбодог ч гэлээ
Хорвоогын энэ л өдөр хоногыг та нартайгаа хамтдаа
Хан хорвоод цуурай татуулан
Ханатлаа............... ханатлаа инээмээр байна

No comments:
Post a Comment