Би гэдэг хүн чинь өдий олон жил хорвоогын тоос гэгчийг хөдөлгөхдөө ийм мэдрэмжийг анх удаа л мэдэрсэн ажээ. Айх, гайхах, балмагдах, сандрах, бас тийм нэг үгээр хэлэмгүй мэдрэмж... Юу ч гэмээр юм БИ ЧАДСААААН .... энэ хамгийн сайхан нь байсан.
Аймхай би чинь өндөр гэгчээс харшилтай ажээ. Удаан хугацаанд өөрийгөө ялан дийлэх мөнхүү айдсаа давах арга хайсан нь хаданд авирах байсан юм. Гэхдээ яаг яаж хэзээ, хаана гэдгээ сайн мэдэхгүй л байлаа. Аз таархад ч гэхиймүү даа хаданд авирах гэгчийг зөвлөж дагуулж шахуу явсан мустафа-даа их баярлаж байгаа юм. Уг нь нэг сар дуншсан. Манай хүн оргил өөд тэмүүлээд завгүй за дараагын удаа би гэгч нь мурисаар энэ хагас сайн өдөр анх удаа тэрэлж зүг хөдөллөө. Ажлыхаа охиныг сайтар ятгасны хүчинд ч очих гэсэн газраа очлоо. За тэгээд өнөөх хичнээн өндрийг хэн ч мэдэхгүй эгц хад өөд 2 удаа гарлаа шүү. Эхний удаа нээх ч их татуулсангүй. Гэхдээ л хаданд өвдөглөснөөс болоод хөлөө гэмтээчихсэн. Энэ ч яахав надаас болсон хэрэг. Хоёр дахь удаагаа хэцүү газраа татаарай гэж орилсоор оргил өөдөө хүрлээ шүү. Буумааргүй санагдаад тэр дээр унтах шахсан. ККК унтах ч гэж дээ буух аргаа л олохгүй байсан хэрэг. За энэ орой дээр чинь л ёстой доороос тэгтэл зовж гарсаны хэрэг гарч байгаа юм. Вүүү хүү үнэн кайф чинь шүү дээ. Тэгээд л бууна гэдэг бол үнэхээр сайхан. Тэр хадан дээгүүр доошоо алхах үедээ алхаж, үсрэх үедээ үсэрч байгаам. За тэгээд дотроо өөрийгөө тусгай ажиллагаанд оржийно гэж төсөөлсөн ч болно.
За тэгээд тэр хаданд аврилт чинь хүн бүрийн хүсч очоод авираад л буудаг зүйл биш аж. Эрхийн хуруугаа нугалж байгаад хардаа. За ийм юм олдоод гишгэж байвал аз шүү дээ. Халтирч унахгүйн тулд хуруун дээрээ суниаж, хөл гараа сунгаж, амьсгаадаж, аахилах юу ч биш. Ямар л сайндаа айсан зовсон царайгаа нууж хар шил зүүдэг гэж байсан шүү. Өчүүхэн жижиг товгороос зуураад л гишгээд л мацаж гарсан үед зовсоны эцэст жаргана гэдэг билүү тэр үг шууд санаанд орно.
Амьд яваа л юм бол оргил өөд тэмүүлж, түүнийг мэдэрмээр юм билээ. Алийн бүр газраар мөлхөж явхав дээ.
За тэнд надаас гадна лифтэнд сууж буй залуус олон л харагдсан. Хөөрхий лууяаа, мөнхөө 2 тэр их салхинд аяаяая. Өмнөөс нь гар чилсэн шүү. Их л сэтгэл гаргасан харагдсан.
Өнөө мундаг бүсгүйчүүд тэр хадан дээр чинь гүйгээд байхаар нь их л сэтгэлээр унасан. Гэтэл тэр бүү хэл хүмүүс дунд нь очоод бууяаа гэж орилох, хамаг гар хөл энээ тэрээ нь чичрэх, бүр худрага дуграхад айдаг гэсэн. Ингээд бодход би бас гайгүй шүү ккк.
За тэгээд төгсгөлд нь Лууяаа маань жинхэнэ extreme гэгчийг харуулсан. Ямар ч хамгаалалтгүй тэр хаднаас бууна гэдэг. Төсөөлхөд ч бэрх.

Хаданд авирах сайхан мэдрэмжээс илүү халуун дулаан мэдрэмж сайхан байлаа.
Энэ нь тэнд өнөө бүтэлгүй хэдэн нөхдүүдийг авируулах гэж татаж чангаан халуун нар, хүйтэн салхинд лифтчин хийж, унаа тэрэг, хамгаалалт гээд л хамаг бүгдээр нь хангаж хэний төлөөдөө ч гэж бодохоор хичээж байсан Extreme sports and adventure группыхандаа үнэхээр их баярласан. Одоо үед хүний төлөө ингэж хичээх хүн ховор болсон санагдана. Ийм л спортод хайртай, элэгсэг нөхдүүд нэг өдөр мөрөөдлийн минь хэсгийн биелүүлсэн юм.
Хорвоогын тоосыг хөдөлгөсөн олон жилд минь ийм сайхан өдөр хичнээн байсан бол...
No comments:
Post a Comment