Wednesday, August 1, 2012
Ядам хуруундаа бэлзэгтэй залуу
Ядам хуруундаа бэлзэгтэй залуу
Ялдам инээх нь бэрх залуу
Нялуун үгс нь хэтэрсэн залуу
Найланхай ааш нь дэндсэн залуу
Инээмсэглэл, донжтой харцаар бүсгүйн сэтгэлийг булааж
Энгэртээ эгшүүлэн завхайрч суугаа
Нялх үр чинь гэртээ аавыгаа хүлээж байгаа даа
Нялуун харц шидэж түүнийг мартсан гэж бодохгүй л яваа
Ээжийхээ энгэрт эрхлээд яг л чиний нялх үе шиг инээмсэглэж суугаа
Биеийн хүслээ дагаж дарвиж явхад чинь
Бүсгүй сэтгэл бүлээхнээрээ чамайг хүлээж суугаа
Аягандаа цай нь хөрөөд бүлээсчихсэн
Ахин дахин халааж л суугаа
Гал бадраахдаа сэтгэлээ өгсөн бүсгүйн
Гал шиг халуун сэтгэлийг бөгсөөр солихдоо
Гандан буурашгүй дурлалын түүх чинь өрнөж
Ганцхан түүнийг биш өөрийгөө хуурч яваа
Янаг дурлалд энгэр чинь халуу шатлаа ч
Яав ч хань болохгүй дэргэд чинь суугаа хүүхэн
Яахав дээ ганц өдрийн зугаа чамд сайхан ч
Ялтан шүү дээ нялх бяцхан үрийнхээ өмнө
Биеийн жаргалыг сэтгэлээр сольсон
Бэлзэг нь гоёдсон ганган залуу
Бүсгүй хүний сэтгэлийг мартаж
Бүлээхэн зүрхийг нь гомдоож яваа шалиг залуу
Ядам хуруундаа бэлзэгтэй залуу
Ялдам инээх нь бэрх залуу
Нялуун үгс нь хэтэрсэн залуу
Найланхай ааш нь дэндсэн залуу
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment