Нүдэндээ энэ хорвоогын хамаг л гуниг зовлонг тээсэн болов уу гэлтэй үс нь үл ялиг бууралтаж, өтөлж хөгшрөөгүй ч гэлээ энэ хорвоо түүнийг тэвчээрийг их л шалгаа болов уу гэлтэй эмэгтэй дэргэдэх сандал дээр минь суулаа. Үг яриа үйл хөдлөл нь их л намуухан юм. Үнэндээ гойд сайхан зүйл харагдахгүй л байна энэ бүсгүйгээс. Гэлээ ч яагаад ч юм их л тийм амьсгал давчдам хүнд бас их л дулаан зүйл мэдрэгдээд байх юм.
Уртаас урт санаа алдаад одоо л тайвширч байгаа болов уу гэлтэй тааз өөд ширтлээ. Түүний гуниг хургасан харцанд үл ялиг жаргалын сүүдэр сүүмэлзэж инээвхийлснээ хаалга тийшээ харахнээ түүний инээмсэглэл түүнийг угтан гүйсэн нь түүнээс дэлбээлэн ургаж буй тэр л нахиа байлаа..
Бүсгүй хүн бүр цэцэгчин билээ гэж хэн ч билээ хэлж байсан үг санаанд буусан юм. Хайрлаж ургуулах учиртай, нүдний гэм болсон эмзэг турьхан тэр л цэцэг нь нэг л өдөр өөр нар өөд тэмүүлж, үүрээ орхин өдлөх шувуу шиг л одох байдаа. Цэцэгчин бүсгүй тэр үед мөн л инээмсэглэж аз жаргал хүсэхдээ өөрөөсөө илүү хайрлаж ургуулсан хайр минь юм шүү хоёр хүний хайрын дайтай хайр юм шүү хэмээн бодох байх:)
No comments:
Post a Comment