Tuesday, August 21, 2012

Ялдам бүсгүй хамгийн хүчирхэг

Харцанд нь хөнгөн гуниг нуугдаж
Харин түүнийгээ ягаахан уруулаар далдалсан
Хачин сайхан сүрчиг үнэртүүлэн одсон бүсгүйг
Хачирхалтайн одоог хүртэл мартахгүй юм
Нүдэнд нь гуниг сүлж, нулимас бүрхээд
Нүүрэнд нь ганцаардал гэгч хэдий нь амьсгаагаа мэдрүүлсээд байхад
Нууцлаг инээмсэглэл ягаахан уруулаар
Нууж инээх бүсгүйг тод санадаг юм
Өндөр өсгийнд зовлонгоо таяагдахдаа
Өөрийгөө тэр ялан дийлж
Өнөөх гэнэн бас нууцлаг инээмсэглэл
Үнэртэн тэргүүтнээр далдлан гунхах
Үлэмж эмэгтэйг би мартдаггүй юм
Сэтгэлээс дэрхийн одох тэр шувуу мэт дурлалд
Сэмэрч үлдсэн шархаа аниулж эдгээхдээ
Сувдан нулимас хацар даган зүсч биш
Сэхүүн зангаар бардам залууг даран алхах
Сайхан бүсгүй хичнээн олон бол
Эзэнгүй хоцорсон зүрхэн тушаа инээмсэглэж
Исгэрч шуугих салхийг намжаан инээмсэглэхдээ
Ягаахан уруулаар хорвоод инээд бэлгэсэн
Янаг бүсгүйг би мартаж чаддагүй юм
Бүсгүй хүн хүчирхэг байг гэж
Ягаахан уруулыг бурхан түүнд бэлэглэж
Ялдам инээмсэглэл бэлэглэж мишээх
Ялгуун бүсгүйчүүд хамгийн хүчирхэг нь

Юугаар ч үл дутаах гэгч

Хайртай бүсгүйгээ юугаар ч дутаалгүй амьдруулж буй минь миний түүнд өгсөн хайр юм.....
Хүүхэмсэг залуугын амнаас гарсан энэ үг надад ихийг бодогдууллаа. Та хайртай хүндээ юу өгсөн юм бэ.. Үнэтэй гутал, хувцас , ус магадгүй машин. Өөр...
Ийм л зүйлсээр сэтгэлийг нь хуурдаг бол мөнгөөр үнэлж үл болом тэр нарийн нандин мэдрэмж, итгэл, бас халамжыг хаанаас авах болж байнаа. Бас л нэг дутууг нь өгсөн хэн нэгнээс үү.
Дэрнээс минь өөр нулимсыг минь арчих хүнгүй олон шөнө тэр хүйтэн гэртээ хэвтэж хайр гэдэг 4 үсгэнд итгэж суухдаа тэр минь надад хайртайдаа гэснээс өөр сэтгэл амраах үггүй байсан саяхан санагдана.
Тийм дээ тэр нэгэн хүн намайг юугаар ч дутааж үзээгүй. Эр хүн гэгч хэн бэ гэдгийг байтугай өөрийгөө ч бүрэн таниагүй надад хайрын тухай түүхийг бичиж шаргал навч мэт цаг хугацаан хуудсыг эргүүлэхдээ чамайгаа юугаар ч дутаахгүйн тулд гэдэг бамбай ганц үгтэйгээр зүрхийг минь их л өвтгөсөн дөө.
Эр хүн гэгч юугаар ч дутаалгүй... Энэ үг өөрөө хичнээн өргөн, уудам цар хүрээтэй.
Бүсгүй хүний наад захын хэрэгцээ хайр, халамж, халуун дулаан үг, хэцүү үед түших мөр, айх үед тэврээд зогсох тэвэр, цөхрөх үед дэм болох урам.... гээд хязгааргүй олон мөнгөөр үл үнэлэх юугаар ч үл дутаах.....
Гэвч нэг зүйлийг золиослолгүй нөгөө зүйлийг олж авна гэгч хичнээн хэцүү. Учир нь амьдралыг хэмжин урсах элсэн цаг хязгаартай ажээ.
Ингээд бодохоор туниа муутай тэр бүсгүй хүн яах ёстойн болдоо. Шалиг залуугын хэлсэнчлэн гэртээ ганцаар юугаар ч үл дутсан хэрнээ ганцаардал гэгчээр дүүрэн шөнүүдийг элээн өөр бүсгүйн дутууг нөхөж буй эр нөхөрөө хүлээх....
Хайртай ханийхаа дэргэд хажуугаар өнгөрөх гунхах нэгэнд атаархаж хэвтэх....
Ингээд бодохнээ бүсгүй хүн өөрөө хүчирхэг байх ёстой аж. Шөнө уйлсан ч өглөө нь жавхаатай харцтай, эцэж ядарсан ч улаан уруулын будагтай, хүнээс дутахгүй өөрийн орлоготой...
Монгол эмэгтэй бүр хүчирхэг,, урам хүчирхэг байж сая улс улам хүчирхэгжих ажээ. Өөрийн биеээс салаалан ургаад эцэс сүүлд нь дэрхийн нисэх үр удам, үндэс гаралыхаа төлөө улам бүр хүчирхэг байх хэрэгтэй ажээ.
Хүчирхэг эмэгтэй юугаар ч үл дутдаг. .....

Monday, August 20, 2012

Оргил рүү тэмүүлсэн анхны алхам

Би гэдэг хүн чинь өдий олон жил хорвоогын тоос гэгчийг хөдөлгөхдөө ийм мэдрэмжийг анх удаа л мэдэрсэн ажээ. Айх, гайхах, балмагдах, сандрах, бас тийм нэг үгээр хэлэмгүй мэдрэмж... Юу ч гэмээр юм БИ ЧАДСААААН .... энэ хамгийн сайхан нь байсан.
Аймхай би чинь өндөр гэгчээс харшилтай ажээ. Удаан хугацаанд өөрийгөө ялан дийлэх мөнхүү айдсаа давах арга хайсан нь хаданд авирах байсан юм. Гэхдээ яаг яаж хэзээ, хаана гэдгээ сайн мэдэхгүй л байлаа. Аз таархад ч гэхиймүү даа хаданд авирах гэгчийг зөвлөж дагуулж шахуу явсан мустафа-даа их баярлаж байгаа юм. Уг нь нэг сар дуншсан. Манай хүн оргил өөд тэмүүлээд завгүй за дараагын удаа би гэгч нь мурисаар энэ хагас сайн өдөр анх удаа тэрэлж зүг хөдөллөө. Ажлыхаа охиныг сайтар ятгасны хүчинд ч очих гэсэн газраа очлоо. За тэгээд өнөөх хичнээн өндрийг хэн ч мэдэхгүй эгц хад өөд 2 удаа гарлаа шүү. Эхний удаа нээх ч их татуулсангүй. Гэхдээ л хаданд өвдөглөснөөс болоод хөлөө гэмтээчихсэн. Энэ ч яахав надаас  болсон хэрэг. Хоёр дахь удаагаа хэцүү газраа татаарай гэж орилсоор оргил өөдөө хүрлээ шүү. Буумааргүй санагдаад тэр дээр унтах шахсан. ККК унтах ч гэж дээ буух аргаа л олохгүй байсан хэрэг. За энэ орой дээр чинь л ёстой доороос тэгтэл зовж гарсаны хэрэг гарч байгаа юм. Вүүү хүү үнэн кайф чинь шүү дээ. Тэгээд л бууна гэдэг бол үнэхээр сайхан. Тэр хадан дээгүүр доошоо алхах үедээ алхаж, үсрэх үедээ үсэрч байгаам. За тэгээд дотроо өөрийгөө тусгай ажиллагаанд оржийно гэж төсөөлсөн ч болно.
За тэгээд тэр хаданд аврилт чинь хүн бүрийн хүсч очоод авираад л буудаг зүйл биш аж. Эрхийн хуруугаа нугалж байгаад хардаа. За ийм юм олдоод гишгэж байвал аз шүү дээ. Халтирч унахгүйн тулд хуруун дээрээ суниаж, хөл гараа сунгаж, амьсгаадаж, аахилах юу ч биш. Ямар л сайндаа айсан зовсон царайгаа нууж хар шил зүүдэг гэж байсан шүү. Өчүүхэн жижиг товгороос зуураад л гишгээд л мацаж гарсан үед зовсоны эцэст жаргана гэдэг билүү тэр үг шууд санаанд орно.
Амьд яваа л юм бол оргил өөд тэмүүлж, түүнийг мэдэрмээр юм билээ. Алийн бүр газраар мөлхөж явхав дээ.
За тэнд надаас гадна лифтэнд сууж буй залуус олон л харагдсан. Хөөрхий лууяаа, мөнхөө 2 тэр их салхинд аяаяая. Өмнөөс нь гар чилсэн шүү. Их л сэтгэл гаргасан харагдсан.
Өнөө мундаг бүсгүйчүүд тэр хадан дээр чинь гүйгээд байхаар нь их л сэтгэлээр унасан. Гэтэл  тэр бүү хэл хүмүүс дунд нь очоод бууяаа гэж орилох, хамаг гар хөл энээ тэрээ нь чичрэх, бүр худрага дуграхад айдаг гэсэн. Ингээд бодход би бас гайгүй шүү ккк.
За тэгээд төгсгөлд нь Лууяаа маань жинхэнэ extreme гэгчийг харуулсан. Ямар ч хамгаалалтгүй тэр хаднаас бууна гэдэг. Төсөөлхөд ч бэрх.
Хаданд авирах сайхан мэдрэмжээс илүү халуун дулаан мэдрэмж сайхан байлаа.
Энэ нь тэнд өнөө бүтэлгүй хэдэн нөхдүүдийг авируулах гэж татаж чангаан халуун нар, хүйтэн салхинд лифтчин хийж, унаа тэрэг, хамгаалалт гээд л хамаг бүгдээр нь хангаж хэний төлөөдөө ч гэж бодохоор хичээж байсан Extreme sports and adventure группыхандаа үнэхээр их баярласан. Одоо үед хүний төлөө ингэж хичээх хүн ховор болсон санагдана. Ийм л спортод хайртай, элэгсэг нөхдүүд нэг өдөр мөрөөдлийн минь хэсгийн биелүүлсэн юм.
 
Хорвоогын тоосыг хөдөлгөсөн олон жилд минь ийм сайхан өдөр хичнээн байсан бол...

Thursday, August 9, 2012

Ковбой малгайтай залуу

Саарал малгайтай залууг анх удаагаа л харсан. Гэхдээ би түүнийг маааш удаан мэддэг, бүр түүгээр ч үл барам хэзээний дотны найзууд шиг үг солилгүй ойлголцож чадах юм шиг. Өмнө нь хэн нэгэнтэй таараад ийм мэдрэмж төрж байсангүйээ. Гэхдээ яаг хайр гэж илэрхийлж үл болом.
Миний төсөөлөлд байсан хайр шиг сэтгэл догдолж, зүрх пүл пүл цохилж, өдөр бодож, шөнө зүүдэлсэнгүй. Ингээд бодохнээ хайр биш гэлтэй.
Гэвч би анх удаа л хэн нэгний хажууд ингэтлээ чөлөөтэй бас өөрийхөөрөө. Саарал малгайтай залуу хэн юм болоо. Тэр намайг найзаа хэмээн бодсонгүй, бас хайрлах бүсгүй хэмээн хүлээн авсангүй. Би ч мөн түүнийг. Гэсэн ч надад түүнийг гэх зүйл байх юм. Хаяа бодно, бас зүгээр л шалтгаангүй эрхэлмээр санагдана. Гэсэн ч огтхон хайр биш. Саарал малгайтай түүний хайр нь байхыг хүссэнгүй. Гэсэн ч хамт байхыг хүсэх юм. Сэтгэлээр унавал үл таних түүний дэргэд байвал тайвширч, уур хүрвэл зүгээр түүнийг хараад инээх юм шиг санагдах юм. Гэсэн ч түүнийг санахгүй юм. Харах юм бол догдлохгүй юм, гэхдээ улам илүү тайван болох юм..... Саарал малгайтай залуу хэн бэ

Wednesday, August 8, 2012

Муу хүн гэж

Гудамжаар хаа сайгүй баг яваа харагдана. Бие биенээсээ илүүрхэх гэсэн эсвэл өөрөөсөө өөр хэн нэгэн болох гэсэн. Гэтэл тэр бүгдийг хараад л шууд ялгаж салгах чаддаггүй нь харамсалтай. 
Аа тэр бүсгүй муу хүн байна энэ нь харин сайн юм байна гээд ялгадаг бол гээд бодоод суухнээ их сургуульд уншиж байсан сэтгэл судлалын номнууд санаанд орхийм.
 Муу хүн гэж энэ хорвоод байдаггүй ажээ. Бүгд л өөр өөрийн үл давтагдах чанарыг бүтээн энэ хорвоогын тоосыг манаргахдаа инээх үедээ инээж гуних үедээ гуниж тухай бүрээсээ өөрөө өөрийгөө шүрэн уул мэт бүтээгдэг аж.
Түүний зүрхийг зүссэн гуниг, баярлуулсан хэн нэгэн гээд хуудас эргэх бүрт олж авсан тэр дурсамж бүр тухайн хүнийхээ шүрэн арлыг бүтээдэг. Магадгүй та ч бас хэн нэгний шүрэн арлыг бүтээж суугаа. Ингэж бүтсэн тэр л хүмүүн гэгч өөрөө өөртөө зөв зүйлийг хийж, дахин нэгэн амьдрал бүтээдэг. Энэ дунд түүний муу чанар зарим үед сайн чанар болж сайн чанар муу чанар болдог. Эмзэг зөөлөн, гэнэн хонгор, хашир, няхуур нямбай, яриа хөөрөөтэй, итгэмтгий гээд энэ л хорвоогын бүхий л чанарыг яль сайн аль мууг мэдэх бас л төвөгтэйеэ. 

Аа бас өөрийн шүрэн уулыг бүтээгч биш бас хэн нэгэн байнаа. Энэ бол өнөөх баг өмсөгчид. Ивий дээ тэднийг бас баг өмсөгч хэмээн буруутгаж үл болно. Учир нь эгэл хүн бүр хэзээ нэгэн цагт, хэзээ нэгэн үе баг өмсөгч л байдаг. Тэгэхгүй гээд ч яалтай. Хүний хорвоогын олон олон дүрэм журам, зан араншинд үл нийцсэн нь адлагдаж өнөөх тодорхойлсноор муу хүн болдог юм хойно. Тэгээд л хүний шүрэн уул бүтээгчдын тоог нэмнэ. Тэд өмнөөс харсан хүнээсээ чи аль баганд дуртайг сэмхэн тодруулах гэж хичэээнэ. Нэг л мэдэхнээ нэг баг нөгөө багыг бүтээнэ.....

Баг өмсөхгүй бол чи ар хударгаараа муулуулна, баг өмсөхгүй бол чи аягүй бол орь ганцаар явөх хэрэг ч гарна. Ингэж бодоод л хүний ертөнцөөр нэг баг өмссөн хүний шүрэн уул бүтээгчид тэнүүчилнэ. Харин өөрийн шүрэн уулыг бүтээж буй нөхдүүдийг бас л муулж болно. Тэд амиа л бодогчид. Бусад хүний үнэлэмжийг үл хүндэтгэгчид болно. 

Ингээд бодохнээ сайн муу хүн гэж үгүй бөгөөд сайн мууг дүгнэх үнэлэмж гэж үгүй ажээ. Иймдээ ч бид сайн басхүү муу хүнийг ялгах төхөөрөмж байсан ч хэнийг ч ялгаруулж ялгаж чадахгүй. Энэ нь яг л шооны аль өнцөгийг харж байгаагаас түүнийг дүгнэж байгаа мэт. ......
Нүдэндээ энэ хорвоогын хамаг л гуниг зовлонг тээсэн болов уу гэлтэй үс нь үл ялиг бууралтаж, өтөлж хөгшрөөгүй ч гэлээ энэ хорвоо түүнийг тэвчээрийг их л шалгаа болов уу гэлтэй эмэгтэй дэргэдэх сандал дээр минь суулаа. Үг яриа үйл хөдлөл нь их л намуухан юм. Үнэндээ гойд сайхан зүйл харагдахгүй л байна энэ бүсгүйгээс. Гэлээ ч яагаад ч юм их л тийм амьсгал давчдам хүнд бас их л дулаан зүйл мэдрэгдээд байх юм. 
Уртаас урт санаа алдаад одоо л тайвширч байгаа болов уу гэлтэй тааз өөд ширтлээ. Түүний гуниг хургасан харцанд үл ялиг жаргалын сүүдэр сүүмэлзэж инээвхийлснээ хаалга тийшээ харахнээ түүний инээмсэглэл түүнийг угтан гүйсэн нь түүнээс дэлбээлэн ургаж буй тэр л нахиа байлаа.. 
Бүсгүй хүн бүр цэцэгчин билээ гэж хэн ч билээ хэлж байсан үг санаанд буусан юм. Хайрлаж ургуулах учиртай, нүдний гэм болсон эмзэг турьхан тэр л цэцэг нь  нэг л өдөр өөр нар өөд тэмүүлж, үүрээ орхин өдлөх шувуу шиг л одох байдаа. Цэцэгчин бүсгүй тэр үед мөн л инээмсэглэж аз жаргал хүсэхдээ өөрөөсөө илүү хайрлаж ургуулсан хайр минь юм шүү хоёр хүний хайрын дайтай хайр юм шүү хэмээн бодох байх:)
Эжийдээ би эрхэлмээр оргиод байх юм
Өглөөхөндөө үнсүүлээд гарсан юмсан
Өмөлзөж би хамгаалмаар санагдаад байх юм
Үнэндээ ижий минь л наддаа байхад би жаргалтай байна

Сар сарыг эгшээх би тэвэрт нь эрхэлж
Сүүн үнэртэй цээжийг нь налаад зүүрмэглэж байхдаа
Сэтгэл дотор мандсан нар минь тандаа л
Сэвгүй ихээр хайртайгаа мэдрээд байна

Бүүвэйн дуу аялуулж өссөн болохоор
Бусдаас таныгаа харамлаад байна
Бүрсийн одох он цаг өнгөрсөн ч
Бүжин туулай шиг хярж тэврүүлмээр байна 
Үүлгүй тэнгэр хоосон оргиод байх юм
Үнэндээ энд нэг л зүйл дутуу байна
Үзээд өгье гэсэн ч үнэлэх зүйл алга
Үнэхээр энд нэг л зүйл дутуу байна

Үдийн наран их л хурц гийсэн юмсан
Үгүйдээ би даварч байгаа юм болов уу
Үүлгүй тэнгэр байвал бороо гуйх байсан даа
Үүлэн дундаас харин нарыг хайх байсандаа

Сартай шөнө нэг л зүйл дутуу байна
Сайн харахнээ одод гялбахгүй байна уу даа
Сэхүүн сар их л хурц туссан юмсан
Сэхлүүн би илүү ихийг хүсэж дээ

Салхийг хүсэхдээ бүгчим байна гэж омогшино
Сарыг хүсэхдээ бүрхэнхий байна гэж гуниглана
Сувдан оддод цөөхөн байна гэж гомдоллоно
Сэхлүүлж би юуг тэгтлээ хүсээ юм бол

Зүүрмэг монгол

Үлгэр хүүрнэдэг навчис аниргүй
Үд дундын наранд налайгаад
Үзэж туулсан туужсын хуудас эргэж
Үхмэл ертөнц нам гүмхэн үнэгчилнэ

Орхимол ертөнцөд огоорч омогшиж
Орь ганцаар цээж дэлдэн бадарч
Орхид аядаж үлгэр түүрхэн мартагдтал
Омогшсон монгол тайван амаглан үнэгчилнэ

Зүрхэн цустай бадарсан сэтгэлд
Зүүдэн нойртой их түүх гэрэвшиж
Зүүмэл ертөнцөд тайван амаглан
Зүүрмэглэж байна миний Монгол

Бадарсан сэтгэл, босоо заяат түмэн
Бадамлаж байсан түүхийн хуудсийг сэргээж
Бүлээн амьсгал халуун цус огшоож
Бүүдгэр нойрмогоос сэрэх цаг хүртэл

Аяз эгшиглүүлэх онгон саранд эвшээж
Аяархан аяархан зүүдэндээ үнэгчилж
Амтат амьдралыг нуруун дээрээ биш сэтгэлдээ үүрч
Аялгуу эгшээж нойрсож байна бид

Чи хүч

Ямар ч шалтгаангүй инээд бэлэглэгч шидэт дохиурхан
Яагаад ч хуурч чадамгүй харц чамд л байдаг
Ядмагхан хүсэлд ид шид шиг гэрэлтэж
Ялдам инээмсэглэл эр хүн чамд л байдаг
Ялдамхан гэхээр гайхах байх чи энэ инээдийг
Ядруухан зүрхэнд оч болж гэрэлтэж байдаг

Огт шалтгаангүй уйлуулах хүч чамд байдаг
Оч бутарсан харц зөвхөн чамд л байдаг
Огоорч бүгдийг мартуулах ухаан оршиж байдаг
Огооруулах ухаанд  санагдуулах гэнэн сэдэл мөн л нуугдаж байдаг

Хайр булаах үгс ганц чамаас ундарч байдаг
Хаан нуруунд эгэл бүсгүйн зүрхэнд хургасан цэцэг нуугдаж байдаг
Харц шидэн зориглон түүнийг огшоож байдаг
Хариу нэхэн ганц түүнээс хайр эрдэг

Мэдрэмж уян зөвхөн түүний хажууд байхад
Мэдрэл гээгдэн уярч зөвхөн түүнийг аждаг
Мөнөөх л хорвоод ганц зүрх гэрэл хүсэхдээ
Мөнхөд түүнийг дэргэдээ байлгахыг би хүсдэг

Thursday, August 2, 2012


Сонс түнэр харанхуйгаас гэрэл цацрахыг 
Сонс түүхийн хуудаснаас амьд домог урсахыг 
Сонс түүний сонорт аялгуу домог уярхыг 
Сонс түүхий амьдралаас галын цуцал бадрахыг 

Ганцаардал чи намайг бачууруулж байна 
Ганц намайг тойроод хөнгөн гуниг хөвөөд 
Гадсан хүлээсэн дунд хөдөлж боломгүй хүлэгдээд
Ганцаардал чи намайг бачууруулж байна 

Гуниглал чи намайг галзууруулж байна 
Гар хүлийг минь ороож хүсэл бодлыг минь хороож 
Гэрэл хүссэн зүрхэнд минь оч үлдээлгүй 
Гуниглал чи намайг галзууруулж байна 

Бурхан гэгээн сонортоо амирлатал 
Буг галзуу хүсэлдээ дарагдтал 
Бачуурал гомдол ганцаадлаа үргээж 
Бархирж би орилмоор байна 

Худал хуурмаг хүсэл мөрөөдлийг минь хүлж 
Хуурамч зан итгэл найдварыг минь бөхөөж
Хар бараан гэрэл гэгээг бөхөөхүйд 
Хоолойгоо сөөтөл зөвхөн чамайг сонсог гээд 
Хорвоо зөвхөн чамд л зориулан орилмоор байна 



Залуу дуралж ээ. Өмнө нь тэр хэзээ ч ингэж баярлаж, хөл нь газар хүрэхгүй хөөрч байсангүй. 
Өөдөөс нь харан мишээх тэр л бяцхан хонхойдог хацрыг, оч гэрэлтсэн хоёр нүдийг харах бүрт залууын сэтгэл үүл хөлөглөн хорвоогоос хөөрөөд солонго уургалан түүндээ бэлэглэж чадах мэт тийм үгээр илэрхийлэшгүй мэдрэмж төрдөг байдаа. 
Залуугын сэтгэлийг сэмхэн хулгайлж одсон бүсгүй бол бүжигчин. Тэр залуугын эмзэг бас дурласан зүрхэн дээр өөрийн хайрын түүхийг найруулан тэр л сэтгэлийг татсан туяхан хөлөөрөө бүжиглэж яваа. 
Шөнө зүүдэнд нь одод хөлөглөн ирчхээд үүр гэгээрхэд марал буга шиг цойлон одох бүсгүйн сайхан бүхэнд ухаан жолоогоо умартан дурласан залуу түүнд хэрхэн хайраа илчилж үлгэр домог шиг хайрын түүхийг өрнүүлэхээ даанч үл мэдэх ажээ. 

Түүний нүдэнд өртөхийг хүссэндээ өдөр бүр гэрийх нь гадуур эргэлдэж цонх руу нь ширтэн зогсох боллоо. Гэсэн ч нэг л бүтэлгүй. Ямар л сайндаа өөрийн бүтэлгүй зандаа уур нь хүрч өөрийгөө хүчтэй гэгч нь дэлсээд авмаар санагддаг боллоо.
Бүтэл муутай залуу минь өөрөө зурагчин л даа. Ямар л сайндаа камерын дуранд түүнийгээ биширч сууснаас очоод үнсэх зориг байх биш дээ.

Тэр л сартай намуухан бас сэтгэл өвтгөсөн үдэш залуугын хүслийг булаасан бүсгүй анхны бөгөөд сүүлийн удаа хамгийн том тайзан дээр бүжиглэж байсан юм.
Залуу бүсгүйг тайзан дээр нисэж буйг харах гэж хар хурдаараа л гишгэж явлаа. Урдах замаа ч үл анзааран давхисаар. ....
Аз болоход амжиж хүрч чадлаа. Жүжиг ч дууссан....
Бүсгүй балетийн шаахайгаа улаан өсгийтөөр солин, хунгийн өмсгөлөө газар шүргэх ганган даашинзаар сольж уул шиг эрийн салхи шиг хүлгэнд суун одсон юм. Сэтгэл байвч очоод хэлэх зориггүй, хүсэл байвч орилоод тэврэх зориггүй залуу гансарсаар л үлдсэн.
Гэвч залуухан бүсгүй тэр шөнөөс хойш дахин бүжиглэж чадаагүй юм. Ганган өнгө, гөл шиг эхэлсэн түүний хүсэл мөрөөдрийг аймшигт осол хулгайлан одож бүсгүй тайзан дээрээ дахин нисэх нь бүү хэл алтан дэлхийд хөлөө тавин гүйж ч чадахгүй болсон байлаа.
Тэр бүүдгэр шөнө бүсгүйн гагц хүсэл мөрөөдлийг аваад зогсохгүй түүнийг тойрон бүжих олон залуусын ч үнэн нүүрийг харуулжээ.

Зурагчин залуу бүсгүйг хайрласан хэвээр л байлаа. Түүний энэ хүнд цагт хэрхэн хамт байхаа мэддэггүй байсан ч үргэлж түүний дэргэд байж хорвоод түших тулгуур нь итгэл найдвар нь болохыг хүссэн.
Тэр үргэлж бүсгүйн гэрийн гадаа цэцгийн баглаа үлдээн, суудаг байсан сандал дээр нь урам оруулсан захиа үлдээдэг байлаа.
Ингэсээр тэдний харилцаа овоо нааштай болж нэг өдөр залуу зориг гарган түүнд бүх үнэнээ захидалд бичжээ.
Түүнийг анх хараад л хэрхэн дурласан, түүнд одоо хүртэл хэр их хайртайгаа, түүний нөмөр нөөлөг болохыг хүсэж буйгаа бүр юуг нь ч орхилгүй бичижээ.
Хайр ингэж эхэлсэн юм...
Зуны дулаахан үдэш голын усанд нар ямар дулаахан бас сэтгэл татам шингэдэг билээ. Тэдний дурлал тийм халуун, найргын хөг шиг үргэлжилсээр. Залуу бүсгүйн сайхан харц бүхнийг, инээмсэглэл бүхнийг зургын хальсанд буулган хорвоо түүнгүйгээр, утга яруу уянга бас түүнгүйгээр үл оршин байсан.
Гэвч бүсгүй эмчилгээнд яваад эргэж ирсэнгүй ээ. Залуу хичнээн удаан хүлээвч түүнээс нь сураг ажиг гарахгүй л байлаа.
Буурал түүх хуудсаа эргүүлсээр элсэн цаг мэт амьдрал урсан нэг л мэдэхнээ олон жилийг ардаа үдэж залуу ч сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болов. Гэвч залуу үнэхээр азгүй нэгэн ажээ. Шинэхэн гэр бүлд нь мөн л хайр энэрэл дутаж хүүгийнх нь эх зүрхний өвчнөөр хүндээр өвдсөн юм. Гэвч бурхан гэгч нь байдаг болохоор бүсгүйд доннор олдож аз жаргал ургах наран шиг гийж.
Тэр үед эмч залууд нэгэн захиа өгсөнд ингэж бичжээ.

" Сайн байна уу хайрт минь
Чи минь хэзээ нэгэн цагт энэ захиаг уншина гэдэгт итгэж байна. Чи минь намайгаа битгий үзэн ядаарай. Би үүрд алхаж чамтайгаа хорвоог туулж чадахгүйнээ. Гэсэн ч чамдаа дараа болж мөрөн дээр чинь ачаа үүрүүлэхийг хүсэхгүй байна.  Чамайгаа алсаас ч болов харж жаргалтай байгааг чинь харах надад хамгийн сайхан жаргал юм шүү. Миний сэтгэл зүрх үүрд чамтай хамт байна" гэжээ.

Энэ захиа бол залуугын эхнэрийн амийг аварсан тэр л ачит доннор бүсгүйн сүүлийн захиа байсан юм.
Уйлмаар байвал мөрийг чинь түшиж болох уу
Уйтгарлаад байвал хоолойг чинь сонсож болох уу

Уртаас урт тоосонд дарагдах энэ хол замд
Уймран санаж хүлээх хоногын тоо олон ч гэлээ
Урсаад өнгөрөх цаг хугацаан эргүүлгэнд
Учирч өнгөрөх сайхан зураг ч олон

Жаргалтай үедаа хамтдаа инээж болох уу
Жавхаатай нүдээр чам руу мишээж болох уу

Тодрон өнгөрөх өдөр хоногын уртад
Тоймгүй олон жаргалтай өдрүүдийг хамтлаа туулж
Тэртээ гэрэлтэх  сайхан инээмсэглэлээс
Тэвэрч угтаж хамтдаа л үдье

Найзууд

Намар намрын буурал тоосонд
Найзалж явсан андууд минь одоо би та нарыгаа санаж байна
Бодох зүйлгүй жиргэж явсан
Болжморхон гэнэн насаа санаж байна
Бие биес рүүгээ тэмүүлэн нахиалсан
Бэлчэр хонгор та нарыгаа үгүйлж байна

Тийм дээ мөнхөд та нар надтай хамтдаа
Туулахгүй энэ хорвоог би мэднэ гэхдээ
Тамир тасран ганцаардан суух үедээ
Тунирхаж уйлмаар байна нулимсыг минь битгий хориорой

Хүн хүнээрээ л дутдаг хорвоо юм болохоор
Хүүхэд насаа дурсаад байна та нарыгаа санаад
Хүнтэй сууж айлын гэргий болцгоосон ч гэсэн
Хөөрөн инээлдэж биесдээ эрхэлмээр байна

Та нар минь ч гэсэн бие биесээ дурсаад
Хаа нэгтэй гунихарч л суугаа
Хайлган гэнэн цовоо үерхэлээ
Хадгалж үлдэх хүсэл тээж л суугаа

Энгэр цээжиндээ сүүн домогтой
Эжий болцгоосоон та нар минь
Итгэл сэтгэлдээ хайраар жигүүр дэвсэн
Эхнэр болцгоосоон та нар минь

Их үйлсийг бүтээх гээд завгүй л байна уу
Эргээд дурсах дурсамж бүтээхээр амьсгаагүй л явна уу андууд минь
Ийм ч байгаагүй дээ бид
Инээд биднийг чимдэг байсан
Итгэл биднийг холбодог байсан

Хамдтаа инээж хамтдаа дуулдаг
Хайртай найзуудаа санаад байх юм
Хүн хүнээрээ л дутдаг хорвоод
Хаяа тэднийгээ дурсаад байх юм

Хүүхэд гэнэн нас шигээ дандаа хамтдаа байхгүй ч гэлээ
Хаяа ч гэлээ биесээ дурсах сэтгэл биднийг холбодог ч гэлээ
Хорвоогын энэ л өдөр хоногыг та нартайгаа хамтдаа
Хан хорвоод цуурай татуулан
Ханатлаа............... ханатлаа инээмээр байна

Wednesday, August 1, 2012

Монгол бүсгүй харийн эрийн өмнө нүцгэлж байх юм 
Мөнгөний төлөө хайран биеэ худалдаж байх юм 
Сайхан харагдахгүй байна  тэр бүсгүй 
Савхан цагаан хуруу нь харь цээж энхрийлж 
Сайхан улаан уруул нь харь эрийг үнсэж 
Сэтгэл дотор нь гуниг хуралгүйгээр 
Сэрэл хүсэлдээ захирагдаж байх юм 
Үгүй дээ Монгол бүсгүй юм 
Үс чинь урт ухаан чинь богино гээд 
Өөрийгөө чи амьдралд голоо юу 
Нүцгэн бие чинь үнэд хүрэхээр 
Нүүр хагарч янаглан тачаадаа юу 
Мөнгөн доороос цээж нь товойж 
Монгол нэрээ бүсгүй мартсан байж 
Эр биенд хүсэл юугаа даатгаад 
Эцэг эхээ бүсгүй мартсан байж 
Харь эрийн биенд наалдан хөлрөхдөө 
Хайрт эхээ бүсгүй умартсан байж 



Ядам хуруундаа бэлзэгтэй залуу





















Ядам хуруундаа бэлзэгтэй залуу
Ялдам инээх нь бэрх залуу
Нялуун үгс нь хэтэрсэн залуу
Найланхай ааш нь дэндсэн залуу
Инээмсэглэл, донжтой харцаар бүсгүйн сэтгэлийг булааж
Энгэртээ эгшүүлэн завхайрч суугаа

Нялх үр чинь гэртээ аавыгаа хүлээж байгаа даа
Нялуун харц шидэж түүнийг мартсан гэж бодохгүй л яваа
Ээжийхээ энгэрт эрхлээд яг л чиний нялх үе шиг инээмсэглэж суугаа

Биеийн хүслээ дагаж дарвиж явхад чинь
Бүсгүй сэтгэл бүлээхнээрээ чамайг хүлээж суугаа
Аягандаа цай нь хөрөөд бүлээсчихсэн
Ахин дахин халааж л суугаа

Гал бадраахдаа сэтгэлээ өгсөн бүсгүйн
Гал шиг халуун сэтгэлийг бөгсөөр солихдоо
Гандан буурашгүй дурлалын түүх чинь өрнөж
Ганцхан түүнийг биш өөрийгөө хуурч яваа

Янаг дурлалд энгэр чинь халуу шатлаа ч
Яав ч хань болохгүй дэргэд чинь суугаа хүүхэн
Яахав дээ ганц өдрийн зугаа чамд сайхан ч
Ялтан шүү дээ нялх бяцхан үрийнхээ өмнө

Биеийн жаргалыг сэтгэлээр сольсон
Бэлзэг нь гоёдсон ганган залуу
Бүсгүй хүний сэтгэлийг мартаж
Бүлээхэн зүрхийг нь гомдоож яваа шалиг залуу


Ядам хуруундаа бэлзэгтэй залуу
Ялдам инээх нь бэрх залуу
Нялуун үгс нь хэтэрсэн залуу
Найланхай ааш нь дэндсэн залуу

Хүүгийн хүсэл

Ээжээ таны тарьсан цэцэг сайхан ургасан шүү
Зэрлэг ургамал арчилгаа бага шаарддаг гээд
Зэлүүд талд намайг орхиод одсон юм уу
Зөрөг замд таарах байлгүй дээ гэж бодоод
Зөвхөн намайг хаяад явчихсан юм уу
Хүү нь уул давж ус гатлаж таныгаа санан зүүдэлсэн
Хүү нь ухаан нэхэж урам эрж таныгаа зүүдэлсэн
Хүү нь улам сайхан сарнай болон дэлбээлсэн
Хүү нь ухаант Монголыхоо иргэн болон мэндэлсэн
Надаас илүүг нартаас та хайсан юм уу
Намайг л гэж насаараа та хүсээгүй юм уу
Намхан биенд минь таныг энрэх хүчгүй гэж бодоо юу
Нарт хорвоод нүгэлгүй жаргана гэж санаа юу
                 /Миний ээж хамгийн сайхан хүн. Гэхдээ энэ хорвоод хатуу тавьлан туулж эжийгээсээ салсан хүүхдүүд хичнээн их байдаг бол гэж бодоод л тэд ингэж хэлэхийг хүссэн байхдаа гэж бодоод бичсэн. Хайртай ээж минь буруугаар ойлгох вий дээ /




















Бүсгүй таны биенээс салаалан нахиалсан
Бүлээхэн цэцэг шүү дээ нялх үр чинь 
Бузар хатуу амьдралын нухчаанд 
Буруушааж түүнийг бүү үлдээгээч 
Алаг хорвоо алгаа тосон авсан 
Амьд домог шүү дээ алаг үр чинь 
Алдаа бүхнээ үүрүүлээд түүнийг 
Алтан дэлхийд битгийн ганцаар нь үлдээгээч 
Эмэгтэй таны дулаан биенд 9 сар 
Эгшин байж ургасан эмзэгхэн нахиа 
Эжий гэж дуудах эрхгүйгээр түүнийг 
Энэ дэлхийд битгий орхиод яваач 
Нүдэндээ нүгэлгүй зүрхэндээ зовлонгүй 
Нэгэн биенээс салаалсан зүрхэн цэцэг 
Нүцгэн биеийн жаргалын төлөөс 
Нүгэлт шөнийн нүгэлгүй нөхөөс 
Хосоор жаргах хувьгүй төрсөн өнчин хайрын 
Хорвоод жаргах хувьгүй төрсөн өнчин тавилан 
Хөхөө амлах жаргалгүй төрөөд 
Хөлөө олох гэж ядаж яваа нялх амьтан 
Танаас л дэлбээлсэн тэр турхан дэлбээ 
Таны жаргалын төлөөсийг төлөх ёстойм гэж үү 
Бүсгүй таны биенээс салаалсан
Бүлээн дэлбээг битгий зовоогооч 

Ñýòãýëã¿é ç¿ðõ

Наргүй тэнгэрээс үүлгүй бороо асгарч
Навчгүй модод өнчин дуслаа орхиход
Нулимасгүй нүднээс усан дусал асгарч
Нууцхан сэтгэлээс хөнгөн зовинол хөвнө
Саргүй шөнөөс одгүй тэнгэр мишээж
Саарал мананд хоосон ой мэлтийхэд
Сэтгэлгүй зүрхнээс хөггүй лимбэ эгшиглэж
Сэргэлэн салхи хуурын аясанд бүжнэ

Хүлээлт

















Өөртөө дэндүү гомдсондоо шүлэглэе гээд чадсангүй
Өрөөлд дэндүү гоморхсондоо шүүмжлэе гээд чадсангүй
Өрөвдөлтэй ч юм аа даа
Гантай зунаас хурыг би хүсч
Ганцхан залуугаас хайрыг би хүсч
Гэрэлт өдрөөс оддыг би хүсч
Гэмгүйхэн дотроо халамжыг би хүсч
Чихэр горьдсон хүүхэд шиг түүнээс би  хариу хүлээж
Чихэндээ сонсголонтой халуун үгсийг би хүлээж
Чин зүрхнээс нь халамж анхаарал хүлээж
Чийгтэй уруулаас нь зөөлөн үнсэлт би хүлээж
Минийх болохгүй сэтгэлийг би үнлээд
Мянган лангаар авья гээд ч чадахгүйм хойно
Мөнхийн хайрын түүхийг ганцаар зохиож
Мөрөөж түүндээ гэгэлзээд ч яахав