Хөлд минь хөглөрөх улаан, шар олон
өнгийн навчис
Хөшүүн бодлоос түр ч болов алсруулхад
Хөгшин хот хуучнаа дурсан дүнсийн
бүүдийгээд
Хүйтэн бороогоор сэтгэл гуниглуулан
зөөлнөөр илбэнэ
Хоосон сэтгэл шиг жихүүн салхи хацар дааруулхад
Хөндий цээжинд гандуу бодол үүд
мухарлаж
Холоос хайсан жаргал дэргэд байсныг
ухааран
Холбоо сэтгэлээс уяатай хайртай
хүмүүсээ санана