Сар байхгүй бол түмэн од байлаа ч шөнийн тэнгэр нэг л бүүдгэр харанхуй болж түүний гайхалтай гялбаа харагдахгүй байсан байхдаа, Яг л үүн шиг сэтгэл нэг л хоосон байгаа болохоор миний амьдралын түмэн од гялбахгүй байгаа ч юм билүү.
Хэн нэгэн намайг орхиод явахвий гэж айлгүй, энэ ажил надад тохирох уу гэж шаналалгүй, энэ шашин үнэн үү гэж бодолгүй зүгээр л итгэж, зүгээр л зүтгэж, зүгээр л хайрлаж, зүгээр л уйлж зүгээр л мэдэрч....
Ингэж амьдарвал илүү аз жаргалтай байж чадах болов уу. Эсвэл зүгээр л бүгд хэвэндээ байх болов уу.
Нэг л өглөө энэ хорвоод оргүй хоосон ирсэн шигээ оргүй хоосон буцах болохоор мэдэрч болох хамгийн тансаг сайхан зүйлсийг тултал нь амсаж, мэдэрч, харж, үзэж байгаад явах юмсан.
Ийм л зүйл болвол өнгөрсөн, одоо, тэр бүү хэл ирээдүйн төлөө ч харамсахгүй.
Ийм л болохоор хэн нэгнийг үнэн зүрхнээсээ хайрлаж, хэн нэгнээр хайрлуулж, аялаж, хичээж амьдарч байгаад жинхэнэ өөрийгөө олж, өдөр бүр хичээн зүтгэдэг зүйлтэй болмоор байна.
Хол аялахынтулд надад чи хэрэгтэй... Хаана байгааг чинь мэдэхгүй байгаа ч надад чи хэрэгтэй байна. Миний дэргэд бай...